Monday, May 16, 2011

Уншигч та бvхэнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэхь “Орос тосгон” хэмээх хятад-оросын vндэсний хvрээлэнгийн талаар мэдээллийг сонирхуулж байна. Орос vндэсний соёлыг тэр чигт нь тусгасан энэхvv хvрээлэн Хятадын хойд хэсэгт байдаг Хейлунцзян мужийн Хэйхэ-гийн нутаг дэвсгэр дэхь Амур мєрний ємнєд эрэг дээр, оросын Благовещенск хотын эсрэг талд оршдог. Энэхvv сууринг зохиолч Борис Васильевийн “Нам гvм газар” зохиолоос сэдэвлэн бvтээсэн Хятадын нэр нэгтэй олон ангит киноны зураг авалтанд зориулан босгожээ. Уг киноны зургуудыг Амурын нутаг дэвсгэр дэхь Хэйхэ хотод авсан юм байна. Нэмж хэлэхэд Хятадын ард тvмэн Орос кинонд маш их дуртайн дээр алдартай дуучид нь Зєвлєлтийн vеийн “Катюша”, “Подмосковные вечера” гэх мэтийн орос дуунуудыг орчуулан дуулах дуртай байдаг гэнэ. Иймээс ч тэд орос найруулагчийн хийсэн киног тааламжтай хvлээн авсан юм байна. Харин зураг авалт дууссаны дараагаар хэзээд суусан газраасаа шороо атгаж сурсан Хятадууд зураг авалтын зориулалттай зохиомол тосгонг хvрээлэн болгон янзалж, хvмvvсийн зочлох дуртай газруудын нэг болгожээ. Ингээд Ємнєд хєрш дэхь Хойд хєршийн илэрхийлэл болсон сонирхолтой тосгоноор аялцгаая.

Monday, May 9, 2011

Tuesday, April 19, 2011

Tuesday, April 5, 2011

Tuesday, March 22, 2011